“ШИЛДЭГ НОМ-2011” СОНГОН ШАЛГАРУУЛАЛТАД УРЬЖ БАЙНА
Боловсрол, Соёл, Шинжлэх Ухааны Яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн хорооноос шилдэг бүтээлүүдээр нийтийн номын сангийн хөмрөгийг баяжуулан, олон нийтийн хүртээл болгох зорилгоор “Шилдэг ном-2011” ээлжит сонгон шалгаруулалтыг зарлаж байна.
Сонгон шалгаруулалтад нийт байгууллага, хэвлэлийн газар, хэвлэх үйлдвэр, зохиолч, орчуулагч, иргэдийг өргөнөөр оролцохыг урьж байна.
|
Хүүхдэд зориулсан шилдэг бүтээл туурвих улсын зургаа дахь удаагийн уралдааны төсөл шалгаруулалтын удирдамж
Монгол Улсын Засгийн газрын 2007 оны 280 дугаар тогтоолоор батлагдсан “Хүүхдэд зориулсан уран бүтээл туурвихад төрөөс дэмжлэг үзүүлэх журам”-ыг үндэслэн Хүүхдэд зориулсан шилдэг бүтээлийн улсын зургаадугаар уралдааныг төсөл шалгаруулалтын хэлбэрээр зарлаж байна.
Дууны яруу найргаар хуралдана.
ЗГХА Соёл урлагийн хороо, Монгол Улсын Төрийн хэлний зөвлөл,Утга зохиол, нийгмийн ажилтны дээд сургууль хамтран “ДУУНЫ ЯРУУ НАЙРГИЙН УРАН ЧАДВАРЫН АСУУДЛУУД” сэдвээр Эрдэм шинжилгээний хурал зохион байгуулна. Хурал 2011 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Утга зохиол, нийгмийн ажилтны дээд сургуулийн Эрдэм шинжилгээний хурлын танхимд 15.00 цагаас эхэлнэ.
Хүүхдэд зориулсан уран бүтээлийн төсөл шалгаруулалтын дүн гарлаа.
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн хорооноос хүүхдэд зориулсан уран бүтээлийн уламжлалт тав дахь удаагийн уралдааныг Монгол Улсын Засгийн газрын 2007 оны 280 дугаар тогтоолоор батлагдсан “Хүүхдэд зориулсан уран бүтээл туурвихад төрөөс дэмжлэг үзүүлэх журам”-ыг үндэслэн “Монгол уламжлал, өв соёл, зан заншлаа дээдэлье” сэдвийн хүрээнд шилдэг бүтээлийн төсөл шалгаруулах хэлбэрээр зарлаж дүгнэлээ. Уралдаанд хүүхдэд зориулсан уран сайхны кино, хүүхэлдэйн кино, хүүхдийн жүжиг гэсэн төрлөөр 18 зохиол, төсөл ирсэн бөгөөд БСШУ-ны сайдын томилсон мэргэжлийн зөвлөл дүгнэлт гаргалаа.
Сүүлд шинэчлэгдсэн: 2011 оны 11-р сарын 23, Лхагва гариг, 03:05
Сумдын соёлын төвийн эрхлэгч, Соёлын ордоны дарга нарын мэргэшил дээшлүүлэх сургалт Улаанбаатар хотод зохион байгуулагдлаа.
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн хороо сумдын соёлын төвийн эрхлэгч, соёлын ордоны дарга нарын мэргэшил дээшлүүлэх сургалтыг Соёл, урлагийн их сургуулийн Соёлын боловсролын сургууль дээр 2011 оны 09 дүгээр сарын 18-наас 2011 оны 10 дугаар сарын 05-ны өдрүүдэд зохион байгууллаа. Сургалтад 21 аймгийн 21 сумын соёлын төвийн эрхлэгч, Улаанбаатар хотын алслагдсан 5 дүүргийн Соёлын ордны дарга нийт 25 хүнийг хамрууллаа.
Сургалт соёлын бодлого эрх зүй, соёлын үйл ажиллагааны онол арга зүй, соёлын өвийн асуудал, менежмент, маркетинг, соёлын төвийн төсөв санхүүжилт, соёлын байгууллагын бүтгээгдэхүүн, цахилгаан даралтат хөгжим, музей, номын сангийн үйл ажиллагаа, бүжгийн багшийн арга зүй уялдаа холбоо, сэтгэл судлал зэрэг сэдвээр явагдаж 96 цаг /3 багц цаг /-ийн хичээлийг судлан, дадлага хийлээ.
Шинэ зууны хүүхдүүдэд зориулсан шилдэг бүтээлүүд төрлөө.
Шинэ зууны хүүхдүүдэд зориулсан шилдэг бүтээлүүд төрлөө. Үндэсний бичиг үсгийн баярын арга хэмжээний хүрээнд “Шинэ зууны хүүхдүүдэд шилдэг бүтээлээ зориулна” арга хэмжээг Хүүхдийн номын ордонтой хамтран зохион байгуулав. Хүүхдэд зориулсан уран бүтээлийн улсын 4 дүгээр уралдааны шилдэгээр шалгарсан бүтээлийг үзэгч уншигчдад танилцуулах зорилго тавьсан ёслолд зохиолчид БСШУЯ-ны ажилтнууд,Соёл урлаг хөгжүүлэх сангийн захирал,үндэсний болон хотын номын сангийн удирдлагууд оролцлоо.
“Мэргэжлийн урлагийн байгууллагын найруулагчдын мэргэшил дээшлүүлэх сургалт”-ын мэдээлэл
Огноо 2011.10.25 Улаанбаатар хот Боловсрол Соёл, шинжлэх ухааны сайд, Санхүү эдийн засгийн сайдын хамтарсан 2002 оны 377/388 дугаар тушаалаар батлагдсан “Соёлын ажилтны мэргэжил дээшлүүлэх сургалт зохион байгуулах санхүүжүүлэх журам”-ын дагуу Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Соёл урлагийн хороо, СУИС-ын Тайз, дэлгэцийн урлагийн сургуулийн сургалтын албатай хамтран “Мэргэжлийн урлагийн байгууллагын найруулагч нарын мэргэшил дээшлүүлэх сургалт”-ыг 2011 оны 10 дугаар сарын 10-наас 19-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулж явууллаа.
Монгол улсын Төрийн хэлний зөвлөлөөс орчин цагийн монгол хэлнээ зөв бичих зүйн хувьд нэг мөр болгон тогтоох шаардлагатай асан зарим үгсийг журамласан тогтоол гаргажээ.
Монгол улсын Төрийн хэлний зөвлөлөөс орчин цагийн монгол хэлнээ зөв бичих зүйн хувьд нэг мөр болгон тогтоох шаардлагатай асан зарим үгсийг журамласан тогтоол гаргажээ. Уг тогтоолоор бичлэгийн стандартыг тогтоосон дараах үгсийг албан бичиг болон олон нийтэд зориулсан бүх төрлийн ном сурах бичиг, мэдээлэл, хаяг шошго зэрэгт мөрдөн хэрэглэж байхыг төрийн болон төрийн бус байгууллага, хэвлэл мэдээллэл, ном хэвлэлийн газрууд, бүх шатны сургууль багш нар, сурах бичгийн зохиогчид, хянан тохиолдуулагчид болон зар сурталчилгааны агентлагуудад үүрэг болголоо. Мөн БСШУЯ-наас бичлэг болон орчуулгыг журамласан үгсийг удахгүй товхимол болгон хэвлүүлэх ажээ. Утга соёлын нандин өв эх хэлээ эрхэмлэн дээдлэгч таны оюуны мэлмийд олон хувилбарт бичлэгтэй Монгол үгсийг журамласан болон монголоор орчуулан хэрэглэх гадаад үгсийн жагсаалтыг толилуулж байна. Соёл, урлагийн хороо
“Хүүхдэд уран сайхан, гоо зүйн мэдлэг олгоход баримтлах уран бүтээл”
Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2011 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 228 дугаар тушаалаар “Хүүхдэд уран сайхан, гоо зүйн мэдлэг олгоход баримтлах уран бүтээл”-ийн жагсаалтыг шинэчлэн боловсрууллаа.
Ном хэвлэлийн 2011 оны шилдэг бүтээлийг худалдан авлаа.
Засгийн газрын 2003 оны 140 дүгээр тогтоолоор батлагдсан “Ном хэвлэлийн шилдэг бүтээлийг улсын санд худалдан авах журам”-ын дагуу шилдэг бүтээлийг шалгуулах мэргэжлийн зөвлөлийг Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын сайдын 2011 оны 41 дүгээр тоот тушаалаар томилон 2011 оны 1 дүгээр сарын 25-аас 2 дугаар сарын 18-ны хооронд шалгаруулалтад оролцох номыг хүлээн авсан. Энэхүү сонгон шалгаруулалтад зохиогч, хэвлэн нийтлэгчид, хэвлэх үйлдвэрүүдээс нийт 256 нэрийн ном, хэвлэлийн бүтээгдэхүүнийг нэр дэвшүүлэн ирүүлснээс 54 нэрийн 6006 ширхэг номыг шилдэгээр сонгон 42 724 000 төгрөгөөр улсын санд худалдан авч 21 аймгийн сумын номын сангуудад хуваарилан хүргүүлж номын зохиогч, хэвлэлийн газруудад “Шилдэг ном-2010” батламж гардуулах ажлыг зохион байгуулсан.
Монгол өв соёлдоо тулж боссон Монгол Улс
Монголчууд бидэнд бахархан хайрлах олон зүйл бий. Түүний доторхи нэгэн салшгүй эд эс нь монгол биет бус соёлын өв билээ. Энэ бүхнийг хадгалан хамгаалах, уламжлан дээдлэх, ашид сурган дэлгэрүүлэх, хойч үедээ уламжлан хүргэх гээд бидэнд хүлээлгэсэн өвөг дээдсийн, Монгол түүхийн үүрэг гэж буй. Энэ оюуны соёлын ачааг үүрч дааж давахад олон зүйл хийх учиртайгийн нэг нь бүх нийтийг оролцуулсан Ардын Урлагийн Их наадам болой.
|
|
|